ОБЕГ, ГУББГ, ЦУОШГ-аас өнөөдөр /2025.06.19/ гол, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар мэдээлэл өглөө.
ОБЕГ: 2025 онд үер уснаас сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллаж зургаадугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 21-ний өдрийг хүртэл үер уснаас сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллана. Энэ жил Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ голын зуслангийн бүсүүдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Бага насны хүүхдээ голын эрэг, тогтоол ус хавиар хараа хяналтгүй орхихгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол уснаас хол байхыг анхааруулж байна. Амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллага үер эрсдэлийн зэргийг тогтоож хяналт шалгалтыг зохион байгуулна. Мөн голуудын үерийн ам, хальж болзошгүй, уулын ус буух эрсдэлтэй байршлуудад суурьшсан ААН, байгууллага, өрхөд гамшгаас хамгаалах болон холбогдох мэргэжлийн байгууллагын байцаагч нарын мэдэгдэл хүргүүлж, эрдэлгүй газар нүүн шилжүүлэхээр ажиллаж байна.
Завьт эргүүлийг БЗД-ийн хар усан тохойгоос маршлын гүүр, маршлын гүүрнээс сонсголонгийн гүүр, сонсголонгийн гүүрнээс нисэхийн эцсийн хадан хясаа буюу Туул гол дагуу байршлуудад 50 км радиуст зохион байгуулна. Мөн Хэрлэн, Тэрэлж гол дагуу, Тэрэлжийн гармаас майхан уул хүртэлх дөрвөн чиглэлээр завьт эргүүлийн үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн, таван байршилд хөдөлгөөнт эргүүл хяналт, шалгалт хийнэ.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн инженер Д.Жаргалан: Ойрын өдрүүдэд 30 хэм давж халж, сарын сүүлээр их хэмжээний усархаг аадар орно. Тиймээс эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдээ гол ус руу явуулахгүй байх хэрэгтэй бөгөөд наршихаас сэргийлэхийг анхааруулж байна. Халалт нь энэ сарыг дуустал үргэлжлэх юм. Харин энэ сарын сүүл, ирэх сарын эхээр Нийслэл хотод ус ихтэй аадар бороо орох тул үерийн эрсдэлээс сэрэмжлэхийг мөн анхааруулъя.
ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан: Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажил 90 гаруй хувьтай явж байна. Сэлбэ гол дээр 8 байршиж голын голдирлыг хаасан зөрчил байсныг арилгасан.
Үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 154 км газар, автозамын борооны ус зайлуулах системийг 225 км, хөрсний усны түвшин доошлуулах шугамыг 61 км урт барьж байгуулахаар төлөвлөсний дагуу эхний 15 байршилд 10 км урт зам талбайг борооны ус зайлуулах системийг байгуулсан.