Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Даншиг наадмын бөхийн бай шагналд 124.4 сая төгрөг зарцуулна

Даншиг наадмын бөхийн бай шагналд 124.4 сая төгрөг зарцуулна
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 18
Энэ жилээс наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр гарч, нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулж байхаар болоод буй. Нийслэлийн иргэдийн анхны баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд Хүй долоо худагт болно. Даншиг наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морь уралдуулж, шагайн болон сур харваачид цэц мэргэнээ сорино.
Даншиг наадмын хүчит 256 бөхийн барилдааны Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборын төв талбайд зургаадугаар сарын 28-нд эхэлж, хоёр өдөр үргэлжилнэ. Энэ наадмаар бөхийн цол, чимэг олгохгүй. Харин Үндэсний бөхийн барилдаанд түрүү бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр шагнана. Түүнчлэн, нэг давсан 64 бөхөд тус бүрд нь 150 мянган төгрөг өгнө. Бөхийн бай шагналд нийт 124.4 сая төгрөг зарцуулах аж. 

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн