Open iToim app
Улс төр | 5 мин уншина

ЧУУЛГАН: Шинэ Засгийн газар хайчин гал дунд байна

ЧУУЛГАН: Шинэ Засгийн газар хайчин гал дунд байна
Нийтэлсэн 29 минутын өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танхимд ажиллах сайд нараа танилцууллаа. Ингэхдээ тэрээр "Засгийн газрын бүтцийг хадгалах нь хөтөлбөрт туссан мега төсөл, суурь реформуудын хэрэгжилтэнд чухал хөшүүрэг болно. Үндсэн хуульд заасан зарчмыг баримталж, улсын эрх ашгийг тэргүүнд эрэмбэлж, зөвшилцлийн үндсэн дээр асуудлыг шийдвэрлэх нь чухал байна.
Геостратегийн нөхцөл байдал улам бүр хүндэрч байна. Энэ цаг үед Засгийн газар шууд ажилдаа орох, төрийн бодлогын залгамж халааг хадгалах нь зүйтэй гэж үзлээ. Иймд өмнөх бүрэлдэхүүний 1/3-ийг хэвээр үлдээж байна.
Шинэ бүрэлдэхүүнд УИХ-д суудал бүхий намуудын төлөөллийг оруулах нь зөв гэж үзлээ. Тэргүүн шадар сайд, эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал
  1. Шадар сайд С.Амарсайхан
  2. Шадар сайд Т.Доржханд
  3. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт
  4. Сангийн сайд Б.Жавхлан
  5. ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар
  6. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
  7. Батлан хамгаалахын сайд Д.Батлут
  8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар
  9. Боловсролын сайд П.Наранбаяр
  10. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
  11. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
  12. Соёл, спорт, аялал жуулчлал, спортын сайд Ч.Ундрам
  13. Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
  14. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр
  15. Инноваци, цахим хөгжлийн сайд Э.Батшугар
  16. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
  17. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн
  18. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг" гэв.
    Энэ үеэр гишүүд  үг хэлж, асуулт асууж хариулт авлаа. 
undefined
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Эдийн засгийн хувьд өнгөрсөн оны төсөв батлахдаа нийт 83 сая тонн нүүрс гаргана. Ингэхдээ тонныг нь 105 ам.доллароор экспортолно. Үүнээс 19 тэрбум ам.долларын орлого олно. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 93 их наяд төгрөг хүргэнэ эдийн засгийн өсөлтийг найман хувьд хүргэнэ гэж амласан. Гэвч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2023 онд найман хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2024 онд 7.9 хувь  болж буурсан. Газрын тосны үнэ нэмэгдэнэ. Ингэснээр оны эцсээр шатахууны хангалт хүндэрнэ. Тиймээс хоёр хөрштэйгөө эвтэй байгаарай. Цаашид гадаад худалдаа талдаа сайн ажиллаарай. Дээрээс нь гурван оффтейкийн гэрээг ил болгоорой" гэв. 
Сангийн сайд Б.Жавхлан: Оффтейк гэрээний хувьд нэмж хийгдсэн гэрээ байхгүй. Өмнө хийсэн цөөхөн хэдэн гэрээ үргэлжилж байгаа. Өмнөх Засгийн газрын үед баялаг солилцооны шинэ эрх зүйн асуудал яригдаад УИХ-аас Засгийн газар руу буцсан. 
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Аливаа бүтэц, бүрэлдэхүүн шинээр эхлэхдээ ажлынхаа зорилгыг тавиад түүндээ таарсан бүтцээ зураад, бүтэцдээ таарсан бүрэлдэхүүнээ хүний нөөцөө томилж, үүндээ тааруулж төсвөө тавьдаг. Гэтэл өмнөх Засгийн газрын 50 хувь нь улирч байх шиг байна. Төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасарсан. Иргэд нь ядуу харин төсөв нь томроод байдаг, борлуулалтын орлого нь 3-4 ихсээд байдаг тогтолцооны алдаа байгаа. Гэтэл сайд нар улираад ажил сайн байна гэдэг.  Манай улсын эдийн засаг шарталтын байдалтай байна. Урд нь сайхан идэж, уугаад өнөөдөр шартаад байж байна. Шарталт гэхээр бид ус ууж, шингэн залгуулах хэрэгтэй. Ийм төвөгтэй нөхцөл байдалтай байхад яагаад бүтэц, бүрэлдэхүүн хуучнаараа явж байгаа вэ. Төсвийн хэмнэлт хаачив. Яагаад бодлогын, мөрийн хөтөлбөрийн, тогтолцооны өөрчлөлт хийхгүй шууд зөвхөн хэдэн хүнээ солиод урагшилъя гэж байгаа юм бэ. Бүх зүйл зөв зүйтэй байна гэж та нөхцөл байдлыг үнэлж байгаа юу.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Дөнгөж саяхан бид хамтарсан Засгийн газар маш сайн ажилласан гээд аль аль намын гишүүд ажлынх нь үр дүнг үнэлээд ярьж байсан. Өнөөдөр бүх зүйл болохгүй болсон бол хамтарсан Засгийн газрын үр дүн гэж үзнэ. Гэхдээ өнөөдрийн төсөвт учирч байгаа төсвийн тасалдал, дарамт бол гадаад эдийн засгаас, уул уурхайгаас хэт хамааралтай байдлаас үүдсэн. Энэ нь өнгөрсөн 1-2 жилд бий болсон зүйл биш. Гадаад шок, тарифын дайн, худалдааны, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалаад нүүрсний үнэ хоёр дахин уначихлаа. Өөрөөр хэлбэл, 40-50 хувиар унасан гэсэн үг. 
Нэгдүгээрт, Бүтэц болон Бүрэлдэхүүний хуулийг бүхэлд нь өөрчлөөд байх боломжгүй байна. Хууль, эрх зүйн хайчинд байгаа. Засгийн газар бүрдэж байж энэ ажил хийгдэнэ. Тийм учраас дөрвөн Үндэс хороо, 59 Зөвлөл хороодыг татан буулгаж төрийн албанд давхардал, чирэгдэл үүсгэж байгаа 14.4 мянган албан тушаалыг арилгах чиглэлээр ажиллаж байна.
Хоёрдугаарт, цаг хугацааны хайчинд байна. Наадмын маргааш намар гэдэг. Энэ өвөл бас хүндрэх төлөвтэй. Зуншлага, хуурайшил, бороо, ногооны байдлыг хар. Тэгэхээр бид гуравхан долоо хоногийн дотор төсвийн тодотгол хийгээд ажилдаа ороод, урагшаа хараад явахаас өөр зам алга. Түүнээс биш 1-2 яам татан буугдаад, нийгэмд гоё харагдаж алга ташуулахдаа гол биш ажлын үр дүн чухал. Томоохон төсвийн хэмнэлтийг хэрэгжүүлж, төрийн дарамтыг багасгаж, төрийн өмчийн компаниудын менежмент, шинэчлэл, хувьчлалыг  хэрэгжүүлж зохист том реформыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт АН, МАН, ХҮН-ы мөрийн хөтөлбөр орсон. Хамтын мөрийн хөтөлбөр гэсэн үг. Энэ бол сонгогчдынхоо саналыг гээхгүй, Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлт, үзэл санааг амилуулах гэж хийсэн мөрийн хөтөлбөр гэж үзсэн. Иймд өөрчлөхгүйгээр үргэлжлүүлж байгаа. Хийх ажил тодорхой. Нэг Засгийн газар гарч ирээд хуучин Засгийн газрынхаа бүх зүйлийг үгүйсгээд цоо шинэ зүйл бүтээгээд явах боломж, хугацаа, төсөв алга. 
Гуравдугаарт, улс төрийн хайчинд байна.  Улс төрийн гадаад нөхцөл байдал маш их хүйтэрч байгаа. Гадаа хүйтэн байхад дотроо дулаан байх шаардлагатай. Эдийн засгийн нөхцөл байдал илүү хүндрэхээс урьдчилан яаралтай төсвийн тодотгол хийж өөрчлөлтүүдээ хийнэ. 
undefined
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Сүүлийн жилүүдэд төсөв, эдийн засгийн зөв бодлого хийж чадсан уу. Бид 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ээ 10 мянган доллар хүргэж чадах уу. 
Ерөнхий сайд Г.Занданшатар: Гадаад нөхцөл байдал урьдчилан таамаглаж болохооргүй өөрчлөгдөж байгаа учраас цээжний пангаар тоо хэлэх боломжгүй. Гэхдээ мега төслүүдээ эрэмбэлж хүний хөгжлийн төсөл хөтөлбөр гаргаснаар таван жилийн хугацаанд нэг хүнд ногдох ДНБ-ээ 10 мянган долларт хүргэх, 10 жилийн хугацаанд хоёр дахин өсгөх бололцоотой гэж үзэж байгаа. Хамгийн гол нь ил тод байдал, хариуцлага, үр ашигтай менежментийг хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ. Уул уурхайн супер цикл, хөрөнгө оруулалтын урсгал, институтын реформ зэрэгцэн хэрэгжиж хэрэгтэй. Авлига, ил тод бус, тогтворгүй байдал өсөлтөд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл. Тийм учраас тогтвортой байдал, залгамж халааг эрхэмлэж ажиллана. 
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан байгаа. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Ингэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой. Төр, иргэн, хөрөнгө оруулагчдыг ойлголцуулдаг механизмыг бий болгох шаардлагатай. Үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг хөөж туудаг. Нөгөө талд нутгийн иргэд газар нутгаа ухуулдаг. Тиймээс хамтын ажиллагааг сайжруулах ёстой. 
undefined
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Танай, манай гэсэн асуудал байхгүй. УИХ-д суудалтай бүх намуудын мөрийн хөтөлбөр байгаа учраас хамтарч, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Цаашид томилгоонууд дээр  жендерийн тэгш эрхийг хангаж ажиллаарай.  
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр: Гадаад, дотоод нөхцөл байдал болон эдийн засаг хүнд байна. Ард иргэд бодит үр дүнг хүсэж байна. Боомт, 20 минутын гэх мэт сайдуудыг болиулсан байна. Боомтын асуудлыг хэн хариуцах вэ. Гашуунсухайт-Ганц мод хил холболтын ажил эхэлсэн. Энэ мэт боомтын хил холболтын асуудлыг хэн хариуцах юм үүнд Ерөнхий сайд сайн анхаараарай. 
Ерөнхий сайд Г.Занданшатар: Сангийн сайдын дэргэд экспортыг дэмжих зөвлөл байгуулж ажиллаж байгаа. Тиймээс Сангийн сайдын дэргэд боомтын үндэсний хороог шилжүүлэхээр төлөвлөж байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн