Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт Засгийн газарт хамтран ажиллах талаар зөвшилцөх саналыг бичгээр хүргүүлжээ. Уг бичигт “Олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал үргэлжилж худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдэл хангаж ажиллах нь энэ цаг үед туйлын чухал юм” гэжээ. Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдоод 7 хонож байна. Харин Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн болон хамтарсан Засгийн газар байгуулах, эсэх нь тодорхой болоогүй байсан юм. Тэгвэл өнөөдөр тэрээр ИЗНН-ын дарга Б.Батбаатарт Засгийн газарт орох санал хүргүүлсэн байна. Ерөнхий сайд Г.Занданшатар Ардчилсан намаас бусад парламентад суудалтай улс төрийн намуудад Засгийн газарт хамтрах санал тавьжээ.