Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Б.Наранбадрах: Моринд хайртай жуулчдыг Монголдоо татъя гэвэл малын хулгайн асуудлыг шийдэх ёстой

Б.Наранбадрах: Моринд хайртай жуулчдыг Монголдоо татъя гэвэл малын хулгайн асуудлыг шийдэх ёстой
Нийтэлсэн 1 цагийн өмнө
Малын хулгайтай бодлогын түвшинд тэмцэх талаар Монгол адууны диваажин бодлого, хөтөлбөрийн санаачлагч Б.Наранбадрах мэдээлэл хийлээ. 
Монгол адууны диваажин бодлого, хөтөлбөрийн санаачлагч Б.Наранбадрах: Сүүлийн үед адууны хулгайн гэмт хэрэг нийгмийн анхаарлыг татсан сэдэв болоод байна. Энэ бол өдөр болгон болдог гэмт хэрэг. Үүнтэй холбоотойгоор монгол орны өнцөг булаг бүрд малчид хохирдог. Сүүлийн дөрвөн жил хохирогчид хамгийн багадаа 50 адуу алдсан. Гэвч дийлэнх нь олдоогүй. Манай улсад малын хулгайтай холбоотой гардаг гэмт хэргийн 54 хувь нь адууны хулгай. Илрүүлэлтийн хувь нь 29 хувьтай, хохирол барагдуулалт нь 5 хувьтай байдаг. Энэ Гэмт хэрэг, малын хулгайтай тэмцэх албанаас гаргасан тоо. Улаанбаатар хот руу жилдээ хамгийн багадаа 31 мянган хүн, ихдээ 59 мянган хүн нүүдэг. Швейцарын хөгжлийн агентлагаас 2018-2021 оны хооронд нүүдэллэх хөдөлгөөний судалгаа хийсэн. Судалгаанд түүврийн аргаар 4000 хүнийг хамруулсан. Нийт судалгаанд оролцсон хүмүүсийн 37 хувь нь малын хулгайн гэмт хэргийн хохирогч эсвэл малын хулгайн гэмт хэргээс айсан хүмүүс байсан.
Үүнтэй холбоотойгоор сүүлийн гурван жил Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчид уриалаад явж байгаа. Тухайлбал, малчны 10 бодлого гэдэг зүйл танилцуулсан. Худалдааны системийг нь ухаалаг болгоод өгөөч гэж хүссэн. Тодруулбал, бид бүхний утсанд E Mongolia бий. Түүнтэйгээ холбоод монгол малчны аппликейшн руу ороод адууныхаа махыг авдаг болгох хэрэгтэй. Битгий лангуу, бой, захаас аваач гэж байгаа юм. Хэрэв таны тавганд байгаа хэрчим адууны мах хэн гэдэг малчны ямар адуу вэ гэдэг тодорхой болох нь чухал. Ингээд зах зээлийн нийгмийн шаардлагаар асуудлаа зохицуулах нь зүйтэй. Адууны хулгай багасаад эхэлвэл малчны хөгжлийн бодлого руу орох юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар дэлхийд адууны өдөртэй болохоор болсон. Дэлхий дахин моринд хайртай, дуртай 200 гаруй сая жуулчин байдаг. Энэ хүмүүсийг малчин айлд авчрах, өөрийн гэсэн морьтой болгох замыг нээхийн тулд заавал адууны хулгайн асуудлыг шийдэх ёстой.

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн