Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Х.Нямбаатар: Улаанбаатарын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ

Х.Нямбаатар: Улаанбаатарын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ
Нийтэлсэн 1 минутын өмнө
Монгол Улсын автомашины дугаар олон улсын стандартын шаардлагыг хангахгүй, хоцрогдсон. Иймд хотын дарга эхний ээлжид Улаанбаатар хотын бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх төслийг Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлжээ. Энэ талаар өөрийн цахим хуудастаа дараах байдлаар түгээсэн байна.
 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Аялагч Ганхүү Узбекстан улсад аялж яваа бичлэгийг үзээд энэхүү постыг орууллаа. Мань хүнийг хилийн шалган нэвтрүүлэхийн хүмүүс машиных нь улсын дугаарыг хараад Украйнынх уу гэж асуусан байна. Ингэж асуухаас ч аргагүй. Манай улсын автомашины дугаар олон стандартад нийцээгүй бараг цор ганцаар улсын кодгүй, крилл үсэгтэй байдаг. Улаанбаатар удахгүй олон улсын стандартын дагуу автомашины дугаарыг шинэчлэх стандарт батлуулахаар Зам тээврийн хөгжлийн яаманд төслөө хүргүүлсэн байгаа. Стандарт батлагдахаар зөвхөн Улаанбаатарт бүртгэлтэй 805 мянган тээврийн хэрэгслийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажил эхэлнэ.  
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн