Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь эх, хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг өндөр түвшинд хүргэхээр зорин тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан, шинэ дэвшилтэт технологийг эзэмшин, нутагшуулж төрөлжсөн 28 тасаг, 2 зөвлөх поликлиник, өсвөр үеийн клиник, үргүйдэл – нөхөн үржихүйн төв, 11 албатайгаар эх, эмэгтэйчүүд, ураг-нярай, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Одоогоос 1949 онд ЭХЭМҮТ-ийн сургуулийн амбулатори нь Хүүхдийн төв поликлиник гэх нэртэй болон өргөжиж байжээ. Тийнхүү 1987 оноос хойш одоогийн байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд нийт 1100 метр² талбайд гурван хэсгийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнд амбулатори, оношилгоо, радиологийн тасаг гэх хэсгүүд бий. Эдгээр хэсэгт эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй зүйлс их байв. Харин одоо 3830 метр² зай талбайтай, шинэ Хүүхдийн зөвлөх поликлиник төвтэй болж байгаа юм. Түүнчлэн үйл ажиллагаа явуулж байсан гурван хэсэг нь 12 хэсэг болон өргөжиж байгаа аж.