Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналыг өнгөрсөн мягмар гарагт УИХ-д оруулсан. Лхагва гарагт амралтын өдөр таарсан учраас хэлэлцэх асуудлыг хойшлуулж, өнөөдөр хэлэлцэхээр болсон. Тодруулбал, өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 10:00, нэгдсэн чуулган 12:00 цагт эхлэхээр хурлын тов зарлаад байгаа юм. Мягмар гарагт УИХ дахь МАН-ын бүлэг Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Харин АН тус асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргаагүй. Тиймээс байнгын хороо, чуулган эхлэхээс өмнө АН-ын бүлэг хуралдана. Шинэ Ерөнхий сайдыг томилж байгаа учраас парламентад суудалтай 5 намыг бүгдийг нь хэлэлцүүлэгт оролцуулах ёстой гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар хэлсэн. 126 гишүүнтэй парламентад МАН 68 суудал буюу 53.06 хувийг эзэлж байгаа. Тиймээс шинээр томилогдох Ерөнхий сайд эхний ээлжид намынхаа 100 хувийн дэмжлэгийг авах ёстой.