Open iToim app
Улс төр | 4 мин уншина

ТББХ Г.Занданшатарыг Монгол Улсын  Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

ТББХ Г.Занданшатарыг Монгол Улсын  Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ
Нийтэлсэн 4 минутын өмнө
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Г.Занданшатарыг Монгол Улсын  Ерөнхий сайдаар томилох саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 19 гишүүний 87 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авлаа.
undefined
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Монгол төрийн Ерөнхий сайдыг сонгох анхан шатны сонгууль Ардын намын Бага хурал болсон. Удирдах зөвлөлөөс ямар ч өрсөлдөөнгүйгээр нэг хүн орж ирсэн. Бага хурал хэвлэлээс хаалттай хуралдаж, гишүүдийнхээ утсыг хурааж авсан. Хамгийн гол нь саналын хайрцгаа хөшигний ард тоолсон. Энэ ардчилсан ил тод, нээлттэй байх шударга зарчимд хэр нийцэж байгаа бол. Ардын намын хяналтын хорооны дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга гээд ер нь цаашдаа улс төрийн намууд тухайн шатныхаа төлөөллийн байгууллагаараа Ерөнхий сайд, Их хурлын дарга, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг сонгохыг шийдэхдээ ил тод нээлттэй, ардчилсан зарчмаар, шударга сонгодог байхыг дүрэм журмынхаа дагуу нийцүүлж ажиллах шаардлагатай байна. 
Эргэлзээтэй зүйл гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх асуудлыг УИХ-аар оруулж ирэхэд удаа дараа нэг зүйлийг хэлсэн. Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон. Зөрчилдөөнтэй байна гэсэн. Тэрхүү зөрчил нь юу байсан юм бол. Та Ерөнхий сайд болсноор тэр зөрчил нь хэвээр үргэлжлэх үү эсвэл шийдлээ олох уу. 
Итгэл төрөхгүй байна гэдэг дээр Засгийн газрын кабинетын зарчим өмнөх Засгийн газар дээр алдагдсан. Засгийн газраа огцруулахын төлөө ажилласан. Урвалт шарвалтууд маш их байсан. Энэ байдал нь улс төрд жишиг болж тогтлоо. Та өмнө нь хоёр ч удаа Засгийн газарт ажиллаж үзсэн. Иймэрхүү итгэлгүй кабинет Монголын улс төрийн түүхэнд бүрдэж байгаагүй. 
undefined
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: 2019 болон 2023 онд баталсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амьдралд баталгаатай хэрэгжүүлж, хэрэгжүүлэлтийг хангаж, амилуулахын тулд нэр дэвшиж байна. Нөгөө талдаа цаг үеийн байдал хүнд, улс төрийн байдал зөрчилдөөнтэй байгаа юм. Ийм үед намын нөхөд болон төрийн нөхөд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэж байхад ухрах эрх байхгүй гэж үзсэн. Тааламжтай үед урагш гарч, хүнд үед хойш ухрах боломжгүй юм. Намын бага хурлын хувьд миний бие намын дарга, удирдлага биш учраас төлөөлж хариулах боломжгүй байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн намын тухай хуулиар ил тод байдал, дотоод ардчилал гээд бүх зүйлийг хуульчилж өгсөн. Улс төрийн намын шинэчлэл бол үндсэн хуулийн үзэл баримтлал тууштай хэрэгжих хэрэгтэй. Намын бага хурал дотооддоо дотоод ардчилалтай явагдсан гэж ойлгож байгаа. Өнөөгийн нөхцөл байдал гаднаа ийм хүнд, хүйтэн байхад дотооддоо бид дулаан байж, эв нэгдэлтэй хэрэгтэй юм. Энэ хүнд цаг үеийг давж туулах, эвлэж зохицуулах зарчмаар ажиллах болно. Засгийн газрын кабинетын зарчим алдагдаж байсан олон тохиолдлууд бий. 50 хувь нь огцорч байсан. Энэнээс илүү улс төрийн хүнд нөхцөл байдлыг даваад гарч байсан. 
undefined
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2020-2024 оны хооронд парламентын гишүүнээр ажиллахдаа ард түмний 10 хуулийг санаачилсан. Түүний найман хууль, гурван их хурлын тогтоолыг улсын их хурлаар батлуулсан. Энэ хуулийн зарим дээр таны дэмжлэг ямар байгааг асууя. 
  1. Уул уурхай болон онцгой албан татвартай бусад бараа үйлчилгээг НӨАТ-ыг нь таван хувь болгох энэ хуулийг дэмжих үү. 
  2. Хуурамч шатахууны эсрэг хууль байгаа. Энэ нь ард түмний машин тэргийг эвдэж, хүмүүсийг хордуулдаг гэмт үйлдэл юм. Энэ хуулийг дэмжих үү.
  3. Уул уурхайн өөр ААН бараа бүтээгдэхүүн баяжуулахад түүнээс нь давхар АМНАТ авдаг. Үүнээс болж 50 гаруй ААН дампуурсан. Давхар АМНАТ-тыг болиулж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үү.
  4. Эрдэнэс таван толгойн хувьцааг сайн хувьцаа нэрээр ахмадуудад 1 сая төгрөг өгөөд, оюутнуудад 300 мянган төгрөгийн төлбөр төлөөд эрүүл мэндийн даатгал нэрээр баахан хүмүүсээс авсан. Энэ хүмүүсийн хувьцааг тухайн үед нь өгсөн мөнгөөр нь буцааж ард иргэдэд нь төлөөд хувьцаагаа бүтэн болгох хууль бий. Энийг авснаар тэдгээр хүмүүс бүгд бүтэн Эрдэнэс таван толгойн хувьцааг авах боломжтой болох юм. Энэ хуулийг дэмжих үү.
  5. Уул уурхайн ордоос Орос руу өргөн царгиар, Хятад руу нарийн царгиар төмөр зам барих УИХ-ын тогтоолын төсөл байгаа. Энэ нь төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого бичиг баримтад нийцэж байгаа. Энэ тогтоолын төслийг дэмжих үү
undefined
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: Нэмэгдсэн өртгийн албан татвар буюу нийт ард иргэдэд оноож байгаа татварын хувь хэмжээг бууруулж тансаг хэрэглээний татвар болон хэт өндөр үнэтэй барааны жишээлбэл өндөр үнэтэй архи, тамхины татварыг нэмэгдүүлэх зарчмаар татварын дарамтыг бууруулах агуулгын өөрчлөлтийг ярьж ирсэн. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь бусад 
Байнгын хорооны санал хураалтад 19 гишүүнээс 16 гишүүн оролцож 84.2 хувиар санал дэмжигдлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг дэмжиж, байнгын хорооны санал дүгнэлтийг Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулахаар болж төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өндөрлөсөн юм. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн