Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан хүндэтгэлийн жагсаал болох тул зам хаана

Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан хүндэтгэлийн жагсаал болох тул  зам хаана
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийдийн чиглэлд хүндэтгэлийн жагсаал  явагдана.
Энэхүү жагсаал нь 21:00 цагт их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас хөдөлж Энхтайваны өргөн чөлөөгөөр баруун дөрвөн зам, баруун дөрвөн замаас Өндөр гэгээн Занабазарын гудамжаар өгсөөд Гандантэгчэнлин хийд хүрнэ.
Хүндэтгэлийн жагсаалын маршрутын дагуу 21:00-22:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Төв шуудангийн уулзвар, Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн зам, баруун дөрвөн замаас Гандантэгчэнлин хийд хүртэлх замыг түр хязгаарлана . Иймд иргэдийг түр хязгаарласнаас бусад замаар зорчиж, цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн