Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн

Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Нийтэлсэн 18 минутын өмнө
III дулааны цахилгаан станцад гарсан ослын талаар Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр “”Эрчист Монгол” компани төрийн өмчийн эрчим хүчний компаниудыг хариуцаж байгаа учраас өмнөх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд ослын талаар танилцуулга хийсэн. Засгийн газрын хуралд би “Эрчим хүчний асуудлыг “Эрчис Монгол” эсвэл Эрчим хүчний яам хариуцмаар байна. Эзэнтэй болгож, хариуцлага яримаар байна. Дундаа хаяад асуудал үүсэж, эрдэнэт хүний амь хохирлоо. Олон арван тэрбум төгрөгийн хохирол учирлаа” гэдгийг хэлсэн. Нэлээд маргаан явсны төгсгөлд өчигдөр бид Засгийн газрын тогтоолыг хүлээж авлаа. Уг тогтоолоор эрчим хүчний төрийн өмчит компаниудын 66 хувийн менежментийг хэрэгжүүлэх эрхийг Эрчим хүчний яаманд буцаагаад шилжүүлсэн. Өнөөдөр эрчим хүчний компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал болж байна. Маргааш, нөгөөдрөөс ТУЗ-ийг нь шинэчлэн байгуулна.
III дулааны цахилгаан станцад  осол гарсан. Эрүүгийн процесс явж байна. Тагнуул, цагдаагаас ажлын хэсэг гараад шалгаж байгаа. Тиймээс манай салбарынхан осол гарсан хэсэгт орохгүй байгаа. Харин хууль хүчний байгууллагад хүсэлт тавиад ослын шалтгаанаа тодруулъя, засвар хийх төлөвлөгөөгөө гаргая гэсэн. Хууль хяналтын байгууллагаас нэвтрэх эрхээ авч байж осол гарсан хэсэгт орно. Дараагийн халаалтын улирал есдүгээр сарын 15-аас эхэлнэ. Тиймээс нэг өдөр ч гэсэн үнэтэй болсон.
Цахилгааны 50 мегабайт 2025-2026 оны өвлийн оргил ачааллын үеэр засвар дуусаж амжихгүй. Энэ ойлгомжтой. Тиймээс бусад эх үүсвэрээс хангана. Дулааны тухайд зуух нь харьцангуй гэмтэл багатай, засвар авна гэж үзэж байгаа. Тиймээс цахилгаан, дулаан хосолмол үйлдвэрлэдэг газрыг зөвхөн дулаан үйлдвэрлэдэг болгож өөрчлөлт хийнэ” гэлээ. 
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн