Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналаа сая УИХ-д оруулсан. Тэгвэл уг саналыг хэлэлцэхээр УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурлыг өнөөдөр 16:00 цагт зарласан байна. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг 18.00 цагт зарлаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр болжээ. УИХ-ын нэгдсэн чуулганыг 20:00 цагт хуралдуулах чигтэй байгаа бөгөөд УИХ-ын Тамгын газрынхныг бэлэн байдлаа хангахыг чиглэл болгосон байна. Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулах юм.