Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа

Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2 цагийн өмнө
Худалдаа Хөгжлийн Банкны Дорноговь салбар 25 жилийн ойгоо угтан шинэ байршилд, Сайншанд сумын 3-р баг, Хос өргөө хорооллын 1 давхарт үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Шинэ байршилд, шинэ өнгө төрхтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж буйг тохиолдуулан харилцагчдадаа нээлтийн урамшуулалт хөтөлбөрүүд зарлаад байна.
undefined
Харилцагч иргэддээ зориулан:
  • ХХБ-ны ПОС дээр Бритто картаараа хийсэн худалдан авалт бүрд 10 хувийн буцаан олголт 
  • Нэг сарын хугацаанд Дорноговь шинэ салбараар үйлчлүүлсэн харилцагч бүр оролцох боломжтой сугалаат хөтөлбөр
Хөтөлбөрийн төгсгөлд азтай 20 харилцагчаа тодруулан, тус бүр 250 мянган төгрөгийн хадгаламжийн эрхээр бэлэх барих болно. 
undefined
Худалдааны төвийн Бизнес эрхлэгчдэдээ зориулан : 
  • 500 сая.төгрөг хүртэлх хөрөнгө оруулалтын зээлийн жилийн хүүг 23.4% -c 18% болгон буурууллаа.
  • ПОС машиныхаа багцын үнийг 50% хямдруулж 25,000₮ болгож, шимтгэлээ 0.8% хүртэл бууруулаад байна.
Мөн ПОС машин авсан харилцагч бүрдээ сугалаат хөтөлбөрт оролцох 5 эрх өгч байна.
undefined
Худалдаа Хөгжлийн Банк ямар ч үед таны санхүүгийн хамгийн найдтартай түнш байх болно. Дорноговьчууд та бүхэн шинэ салбараар тав тухтай үйлчлүүлж, урамшуулалт хөтөлбөрүүдэд амжиж хамрагдаарай.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн