Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг дайрч амь насыг нь хохироожээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 7-д 12:00 цагийн орчимд “Хашааны гадна хүүхэд автомашинд мөргүүлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Жолоодох эрхгүй иргэн М нь Toyota Prius-30 маркийн авто машиныг жолоодож, урагш хөдлөхдөө бага насны /1 нас/ хүүхдийг мөргөж гэмтээжээ. Тухайн хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа амь хохирсон хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн газраас үргэлжлүүлэн байна.
Иймд иргэд та бүхэн жолоодох эрхгүй бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, авто машин жолоодохоосоо өмнө эргэн тойрноо сайтар харж, бага насны хүүхэд байгаа эсэхийг шалгах, мөн эцэг эх, асран хамгаалагч нар тээврийн хэрэгслийн ойр орчимд хүүхдээ тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.