Энхтайваны өргөн чөлөөний авто замыг шинэчлэх ажлын хүрээнд Төв шуудангийн уулзварыг зургаадугаар сарын 14-ний 23:30 цагаас хааж, шинэчилнэ. Уг хэсгийн авто замыг асфальт бетоноор хучиж, тэмдэглэгээ хийх бөгөөд 6 дугаар сарын 15-ны 15:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.