Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Хятадууд Цагаан хэрмийг барихаас ч өмнө Монголын хээр талд нууц хэрмийн систем байгуулсан байжээ

Хятадууд Цагаан хэрмийг барихаас ч өмнө Монголын хээр талд нууц хэрмийн систем байгуулсан байжээ
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 9
Цагаан хэрэм сүр жавхлан, нэр алдрын хувьд давтагдашгүй бүтээл боловч Хятад улс хил хязгаараа хамгаалахад зөвхөн үүгээр хязгаарлагдаагүй байна. X-XII зууны хооронд байгуулсан, түүнээс ч эртний нэгэн байгууламжийг сүүлийн үед мэргэжилтнүүд судалжээ. Уг дурсгалын талаарх судалгааны үр дүн Antiquity сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Энэхүү шинэ систем Евразийн хээр тал дагуу баригдсан бөгөөд судалгаанаас үзэхэд уг байгууламж нь хүмүүсийн хөдөлгөөнийг хянах, эсвэл засаг захиргааны хүчийг харуулах зорилготой байсан байж болзошгүй гэж үзжээ. Энэ нь хамгаалалтын зориулалттай гэх нийтлэг ойлголттой зөрчилдөж байгаа юм.
Уг байгууламж шуудуу, хашаа болон ханаас бүрдсэн бөгөөд нийтдээ Орос, Хятад, Монголын хойд нутгаар 4000 километр үргэлжилдэг гэж тооцоолжээ.
Gizmodo-гийн мэдээлснээр энэхүү байгууламжийг "Дундад зууны хэрмийн систем" хэмээн нэрлэжээ. Судалгаанд уг системийн "Монгол нум" хэмээх хэсэгт төвлөрсөн байна. Монгол дахь энэ хэсэг нийтдээ 406 км урттай аж. Судалгааны явцад тэд гайхалтай нээлт хийсэн байна.
Судлаачид хашаан дотор малталт хийх үеэр санамсаргүйгээр нэгэн намхан шуудуу илрүүлжээ. Цагаан хэрмийн нэгэн адил зарим судлаачид энэ байгууламжийг хамгаалалтын зориулалтаар барьсан байж магадгүй хэмээн үздэг байсан ч энэ олдвор дээрх таамгийг эргэлзээнд оруулж байна. Хэрэв уг дурсгал дайсны довтолгооноос хамгаалах зорилготой байсан бол зузаан чулуун хана давамгайлж байх ёстой. Харин шуудуу байгаа нь хүмүүсийг нэг газраас нөгөөд шилжүүлэх зорилготой байсныг илтгэж байж магадгүй аж. Судалгааны дүгнэлтээр уг дурсгал үндсэндээ шороон овоолготой намхан шуудуу байжээ.
undefined
New Scientist-ийн мэдээлснээр, уг шуудууны гүн нь ойролцоогоор нэг метр, өргөн нь гурван метр байна. Шуудуунаас гаргасан шороог нэг талд нь овоолж, хоёр метр орчим өндөр ханан байгууламж бий болгосон байна. Түүнчлэн, уг системд хэдэн километр тутамд чулуугаар хийсэн хашаа байрлаж байсан гэж судлаачид дүгнэжээ.
Иерусалимын Еврей их сургуулийн судлаач Гидеон Шелах-Лави уг судалгаанд оролцсон бөгөөд тэрээр уг байгууламж болоод "Дундад зууны хэрмийн систем" нь тухайн үеийн Хятадын эзэнт гүрний байгалийн хилийн дотор байгаагүй гэдгийг онцолжээ. Ингэснээр уг байгууламжийг хамгаалалтын зориулалттай байгаагүй гэсэн онолыг улам баталж байна. 
Gizmodo-гийн мэдээлснээр, судалгаанд уг шуудуу нь энгийн иргэдийг хаалганы зүг чиглүүлэх зориулалттай байсан байж магадгүй гэж дурдсан байна. Шуудууны дагуу байрласан боломжит цайзуудад цэргүүд байрлаж байсан бөгөөд тэд хүмүүс, амьтад болон бараа бүтээгдэхүүний урсгалыг хянах боломжтой байсан байж болзошгүй. Мөн "Дундад зууны хэрмийн систем" нь Чин гүрний эрх мэдлийг харуулах бэлгэдэл ч байсан байж мэднэ. Судлаачид уг газраас Сүн гүрний үеийн зоос, халаалттай чулуун тавцан, төмөр эдлэл зэрэг олдворууд илрүүлжээ. Мөн эрт үед тус цайзын хана барихад ихээхэн хөрөнгө оруулалт хийгдсэн ул мөр илэрсэн байна. Энэ нь тухайн газар орон жилийн турш суурьшмал байсныг, мөн тухайн үеийн хаад, гүрнүүд иргэний дэд бүтцийг тэргүүн зэрэгт авч үзэж байсныг илтгэж байна. Судлаачид цаашдын малтлага, судалгаагаар дундад зууны үеийн амьдралын талаар илүү ихийг олж мэдэх боломжтой гэж найдаж байгаа аж.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн