Open iToim app
Улс төр | 1 мин уншина

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өөрийнхөө нэрийг заалнаас дэвшүүлжээ

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өөрийнхөө нэрийг заалнаас дэвшүүлжээ
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 9
МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Удирдах зөвлөлөөс ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг 100 хувийн саналаар дэмжиж Бага хурал руугаа оруулсан.
Бага хурал эхэлсний дараа УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өөрийнхөө нэрийг заалнаас нэр дэвшүүлжээ. Одоогоор Бага хурлын гишүүд үг хэлж байгаа бөгөөд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулах юм. Олонхийн санал авсан нэр дэвшигчийн нэрийг УИХ-д өргөн барьж, томилно.
Нэр дэвшигчид үг хэлэхдээ 1970, 1980 оны төлөөлөл хэмээн үг хэлж байгаа нь Бага хурлын гишүүдийнхээ дургүйцлийг хүргээд байгаа аж.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн