Open iToim app
Улс төр | 2 мин уншина

МАН-ын Бага хурал: Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүллээ

МАН-ын Бага хурал: Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүллээ
Нийтэлсэн 0 минутын өмнө
МАН-ын Бага хурлын Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах санал хураалт дууслаа. МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн Тамгын га
Тэгвэл Бага хурлын заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өөрийнхөө нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэв. Ерөнхий сайдад нэр дэвшигчдээс Бага хурлын 39 гишүүн асуулт асуулт хариулт авсны дараа нууцаар санал хурааж, сая тоолж дууссан байна. Бага хуралд санал өгсөн гишүүдийн олонхын буюу 67 хувийн саналаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхээр болжээ.
МАН-ын Бага хурлын шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжилсны дараа УИХ-д Тогтоолын төслийг өргөн барьж хэлэлцүүлэх юм.

Г.Занданшатар гэж хэн бэ

1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, нийслэлийн Ерөнхий боловсролын 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн. 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистрийн зэрэгтэй.
  • 1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач,
  • 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал,
  • 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч,
  • 2000-2003 онд Хаан банкны дэд захирал,
  • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,
  • 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд,
  • 2012-2013 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач,
  • 2016-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2019-2024 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан.

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн