Open iToim app
Боловсрол | 2 мин уншина

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэг барихаар тусгажээ

iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 9
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрдэм боловсролтой Монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан.
Монгол Улсын Их Хурлын даргын 114 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах талаар санал дүгнэлтээ боловсруулж, өнөөдөр танилцууллаа.
undefined
УИХ-ын гишүүн Ж.Галбадрахаар ахлуулсан ажлын хэсэг боловсролын хүртээмж, сургалтын чанар, багшийн хүрэлцээ, менежментийн асуудлыг цогцоор нь судалж сургалтад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлжээ.
Уг судалгаагаар ЕБС-ийн 214 мянган сурагч буюу нийт сурагчдын 29,5 хувь нь 40-өөс дээш хүүхэдтэй ангид суралцаж байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна. Иймд анги дүүргэлтийг 40-өөс хэтрүүлэхгүй байх, нэг сургуульд 1800-аас илүү хүүхэд суралцуулахгүй байх зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Судалгаагаар улсын хэмжээнд нийт 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатайгаас Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэг барихаар тусгасан. Цаашид ирэх оны төсөв хэлэлцэх үеэр энэ тоог нэмэгдүүлэхийг зорьж байгааг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах онцлов.
undefined
Мөн сургуулийн барилга, тоног төхөөрөмж, лаборатори, гадна инженерийн дэд бүтэц зэрэг асуудлыг иж бүрнээр шийдэх, багшийн ажлын байрыг дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал ипотекийн зээлд хамруулах, мэргэжлээрээ ажиллаагүй багш нарыг татан оролцуулах зэргээр санал боловсруулж, 2025 оны хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахаар төлөвлөж байгаа аж.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн