Open iToim app
Спорт | 1 мин уншина

Тайрес Халибөртоны хожлын шидэлтээр Пэйсерс финалын цувралыг тэргүүлж эхэллээ

Тайрес Халибөртоны хожлын шидэлтээр Пэйсерс финалын цувралыг тэргүүлж эхэллээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 6
NBA-ийн 2025 оны финалын эхний тоглолтод Индиана Пэйсерс баг 15 онооны зөрүүг арилгаж, Тайрес Халибертоны сүүлийн мөчид хийсэн шидэлтээр Оклахома Сити Тандер багийг 111-110 харьцаагаар хожлоо.
Тандер баг тоглолтын турш багаараа маш сайн хамгаалж, нийт 14 бөмбөг тасалсан байна. Гэсэн ч Пэйсерс багийн лидер Тайрес Халибөртон тоглолтын хугацаа дуусахад 2 секунд дутуу байхад дундын зайнаас шидэж багтаа нэг онооны тэргүүллийг авчирсан юм. Энэхүү шидэлт нь Пэйсерсийн хувьд тоглолтод оноогоор илүү гарсан цорын ганц тохиолдол болсон байна.
Индиана Пэйсерс багаараа жигд тоглолт үзүүлж зургаан тоглогч нь 10 ба түүнээс дээш оноо авчээ. Харин эсрэг багаас Оклахома Сити Тандер багийн тоглогч Шэй Гилжис-Александр 38 оноо, 5 самбар, 3 дамжуулалт өгсөнөөр бүх тоглогчийг оноогоор тэргүүлсэн байна.
Финалын хоёр дахь тоглолт Монголын цагаар ирэх даваа гарагийн 08:00 цагт Оклахома хотод болно. Тандер баг өөрсдийн талбайдаа дахин ялагдал хүлээхгүйн тулд довтолгоондоо анхаарч, тоглолтын хэмнэлийн өөрсдийн талд барих шаардлагатай болж байна.
Бэлтгэсэн: У.Содбилэг
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн