Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Д.Нямсамбуу: Бурхан багшийн их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, сайхан бүхнийг түгээн дэлгэрүүлэхийг зорьдог

Д.Нямсамбуу:  Бурхан багшийн их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, сайхан бүхнийг түгээн дэлгэрүүлэхийг зорьдог
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 6
Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр ирэх лхагва гарагт тохиож байна. Энэ өдөр нь "Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн дагуу амралтын өдөрт тооцогддог тул бүх нийтээр амарна. Бурхан багшийн их дүйчин өдөр нь лагшин мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, мөн нирваан дүрд шилжсэн гурван чухал үйл нэгэн зэрэг тохиосноороо бусад дүйчин өдрөөс онцгой юм. Тус өдөрт зориулсан хурал номын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээний талаар Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гавж Д.Нямсамбуу мэдээлэл хийлээ.
Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гавж Д.Нямсамбуу: Бурхан багшийн их дүйчин өдөр нь ёс суртахууныг эрхэмлэн дээдлэх, хүн төрөлхтний сайн үйлсийг уриалан дуудсан онцгой өдөр юм. Энэ өдөр хүмүүс 10 хар нүглийг тэвчиж, үнэнч шударга байдал, энэрэл нигүүлсэл, хайр халамжийг биеэрээ үлгэрлэн харуулж, бусдад түгээн дэлгэрүүлэхийг зорьдог.
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ жил “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор болно. Уг өдөртэй холбогдуулан Гандантэгчэнлин хийд болон нийслэлийн төв хэсэгт олон нийтийг хамарсан дараах арга хэмжээнүүд өрнөх юм.
  • 04:00 цагт — Нар ургахаас өмнө Гандантэгчэнлин хийдэд Тэргүүн Хамба лам олон нийтэд нэг өдрийн сахил хүртээнэ.
  • 07:00 цагт — Бурхан багшийн дэлгэрэнгүй магтаал айлдана.
  • 10:00 цагт — Төр, шашны хамтарсан ёслолын үйл ажиллагаа, энх тайвны залбирал эхэлнэ.
  • 12:00 цагт — Сүхбаатарын талбайд “What happens today” буддын шашны фестиваль болно.
  • 21:00 цагт — Сүхбаатарын талбайгаас Улсын их дэлгүүр хүртэл гэрэлт жагсаал болно.
  • Гэрэлт жагсаалын дараа — Батцагаан дуганы өмнө гэрлийн шоу тоглолт зохион байгуулагдана.
undefined
Бурхан багшийн их дүйчин өдрийг Монголын ард түмэн болон сүм хийдүүд эрт үеэс хойш хүндэтгэн тэмдэглэж ирсэн уламжлалтай. Тус уламжлал нэгэн цагт тасалдаж байсан ч 1990 оноос хойш дахин сэргээн өргөн дэлгэр тэмдэглэсээр иржээ.
Бэлтгэсэн:У.Содбилэг
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн