МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж хоёр асуудал хэлэлцсэн талаар Бага хурлын гишүүн Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.
Удирдах зөвлөл Бага хурлаа ирэх 7 хоногийн даваа гаригт буюу энэ сарын 9-нд хуралдуулахаар товлосон байна. Бага хурлаар дараагийн Ерөнхий сайдаар томилох хүнээ сонгох бөгөөд дөрвөн хүний нэр яригдаж байна гэсэн мэдээлэл байгаа юм. Гэхдээ Ерөнхий сайдаар томилох хүнийхээ нэрийг амралтын хоёр өдөр нууцлахаар тохирчээ.
Мөн Бага хурлаас заалнаас хүн нэр дэвшүүлэх боломжтой юм.