Open iToim app
Улс төр | 4 мин уншина

Байр суурь: Дараагийн Ерөнхий сайд эдийн засгийн мэдлэгтэй хүн байгаасай гэв

Байр суурь: Дараагийн Ерөнхий сайд эдийн засгийн мэдлэгтэй хүн байгаасай гэв
Нийтэлсэн 4 цагийн өмнө
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Одоогоор дараагийн Ерөнхий сайд хэн болох дээр МАН-ын гурван дарга тохирч чадахгүй байгаа учраас Бага хурлаа товлож чадахгүй олон хонож байгаа юм. Удирдах зөвлөлийн хурлаас Бага хурлын тов гарах хүлээлттэй байна. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдээс дараагийн Ерөнхий сайд ямар хүн байгаасай гэж хүсэж байгааг тодрууллаа.  

Ч.Хүрэлбаатар: Ер нь Монголын төр олон талаас нь асуудлыг харж ярилцах ёстой болов уу

undefined
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хүрэлбаатар: Удирдах зөвлөл хуралдаад намын Бага хурал хэзээ хуралдах гэж байгааг товлох болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт, хэн нэгэн хүний нэрийг ярихаас өмнө шинэ Засгийн газрын өмнө ямар асуудлууд тулгамдаж шийдэх ёстой вэ гэдгээс эхэлж ярих болов уу. Манай эдийн засгийн байдал хүндхэн байна. Экспортын орлого нэлээд хувиар унасан, төсвийн орлого бүрдэхгүй, дутагдаж байгаа. Тэгэхээр шаардлагатай байгаа улсын хөгжлийн төлөвлөгөөнд туссан, төсөв дээр дээр суусан хөрөнгө оруулалтын ажлыг санхүүжүүлэхгүй боломжгүй болсон байна. Үүнийгээ яах вэ. Валютын нөөц нэлээд багасаад байдаг. Ханшаа хүчээр барьж байна. Ханш яах вэ. Энэ нь эргээд Засгийн газарт ямар нөлөө үзүүлэх вэ. Монголын эдийн засгийн тулгуур болсон хувийн хэвшлээ яах вэ гэдэг асуудал. Энэ бүхнийг яаж шийдэх вэ гэдгээс хамаарч хүнээ ярих болов уу гэж бодож байна. Ер нь Монголын төр  олон талаас нь асуудлыг харж ярилцах ёстой болов уу. Би улс төрийн идэвхгүй байж байгаад ирж байгаа хүн. Түүнчлэн, намын удирдах зөвлөлийн гишүүн, улс төрөөсөө бол явахгүй. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал ийм байхад хоорондоо зөрчилдөөд эцэстээ хожих вэ гэдэг асуудал байгаа. Тийм учраас зөрчлийн шийдээд явчхаж болно. Тал талдаа хүн чанар, ноён нуруу гаргах, зарчмаа барих  хэрэгтэй. Хуулиа дээдлэх ёстой. Засгийн газар УИХ дотроосоо явах зөв болов уу гэж бодож байна. Одоогоор хуруугаар өлгөөд авчих сайн ажилласан сайд харагдахгүй байна. Хамгийн гол нь намын эв нэгдэл гэж бодож байгаа. Улс дотроо хөлөө жийлцэх биш нам дотроо хөлөө жийлцээд эхэлбэл юу болдгийг АН болон бусад намууд харуулж байна. Энэ бол Монголын эрх ашигт нийцэж байна гэж бодохгүй байгаа. Жил орчмын хугацаанд гаднаас нь ажиглалаа. Монголын эрх ашгийг нэгт тавьдаг, хүн биш хууль засагладаг, хоорондоо эвтэй байх нь зөв болов уу гэсэн бодолтойгоор ирлээ.

Д.Тогтохсүрэн: МАН дангаараа засаглавал данхар бүтцийг эрс багасгах ёстой

undefined
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Тогтохсүрэн: Ерөнхий сайд хэн дуртай нь хийдэг ажил биш. Улс эх орныг авч явдаг учраас Ерөнхий сайдад маш өндөр шалгууртай байх ёстой. Шалгуур гэвэл:
Нэгдүгээрт, санхүү эдийн засгийн өндөр мэдлэгтэй хүн байх хэрэгтэй байна. Ард түмэн ч ингэж хүсээд байх шиг ажиглагдсан. 
Хоёрдугаарт, улс төрийн хувьд Ерөнхий сайд бэлтгэгдсэн хүн байх ёстой. 
Хүний нэр хэлмээргүй байна. Уг нь намын журмаараа намын дарга Ерөнхий сайд байна гэсэн дүрэмтэй. Энэ удаа намын дарга биш хүн сонгох шаардлага үүссэн. Тийм учраас олон талаас бодож байгаа болов уу гэж бодож байна. Тэрнээс биш асуудлаа шийдэж чадахгүй байгаа юм байхгүй. Үндсэн хуулийн 2019,2023 оны өөрчлөлтийн гол утга нь цаашдаа Монголын улс төрийн намууд эвтэй байж хамтарч аливаа зүйлийг хөгжүүлэх ёстой гэсэн зарчимтай. Манай Үндсэн хуулийн үндсэн зарчим нь Германы, Японы, Английнхтай ижил. Тиймээс энэ чиглэлээрээ явах ёстой байсан. Одоо бол дангаараа эсвэл хамтарвал өөр бүтэц байх ёстой. Дангаараа явна гэвэл данхар бүтцийг эрс багасгах ёстой. Улс төр гэдэг сонгогдсон хүний ажил. Би дараагийн Засгийн газарт ажиллахгүй.

Ж.Ганбаатар: Эдийн засгийн асуудлыг шийдвэрлэсэн хийж байгаа ажил нь харагддаг хүн Ерөнхий сайд болоосой

undefined
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Ганбаатар: Бага хурлын тов зарлах болов уу гэсэн хүлээлттэй байна. Бага хурал дээрээ Ерөнхий сайдын асуудлыг ярилцах байх. Удирдах зөвлөлийн хурал дээр Ерөнхий сайдын нэр орж ирэхгүй байх гэсэн бодолтой байна. Эдийн засгийн байнгын хорооны даргаар удаан ажилласан, эдийн засагч хүний хувьд хэлэхэд улс оронд үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг даван туулах чадвартай хүн дараагийн Ерөнхий сайд байгаа гэж хүсэж байна. Бусад асуудлыг өөр өнцгөөс хардаг хүн хэлэх байх. Ард иргэдийн дунд худалдан авах чадвар үнэхээр эрс буурч, долларын ханш өсөж байна. Манай экспорт өмнөх онуудтай харьцуулахад хамаагүй багасаж байгаа. Эдгээрийг шийдвэрлэсэн, том олон зүйл ярихаасаа илүү аж ахуйн ажил руугаа хандсан, хийж байгаа ажил нь харагддаг хүн байгаасай гэж хүсэж байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн