Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Х.Нямбаатар: ДЦС III-ын ослын улмаас ирэх өвөл нийслэлийн зарим газарт хөлдөх эрсдэл үүслээ

Х.Нямбаатар: ДЦС III-ын ослын улмаас ирэх өвөл нийслэлийн зарим газарт хөлдөх эрсдэл үүслээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
ДЦС III-т зургаадугаар сарын 1-2-нд шилжих шөнө гал түймэр гарсан билээ. Уг ослын улмаас нэг иргэн амиа алдсан. Энэ ослын талаар хотын дарга Х.Нямбаатар дараах байдлаар цахим хаягтаа мэдээлсэн байна.
Хотын дарга Х.Нямбаатар: 2025 оны зургаадугаар сарын 2-3 нд шилжих шөнө ДЦС-III -ын өндөр даралтын хэсэгт гарсан ослын улмаас 1200-1500 тн орчим халуун ус буюу 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт цахилгааны ачаалал доголдож, ХУД-ийн Мишээл, Зайсан, Оргил, Удирдлагын Академи, Хүннү, Жапан таун, 120 мянгат, 19-р хороолол, Их тэнгэр, Маршал, Баруун 4 замаас Чингис зочид буудал хотын төв орчмын хэрэглэгчдийн дулааны ачаалал 15 хувиар буурахаар болж байна.
Шинэ Засгийн Газар яаралтай арга хэмжээ авахгүй бол дээр дурьдсан байршлууд ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүснэ.
Нийслэлээс өнгөрсөн жил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 200 MBт цахилгаан үйлдвэрлэл нэмэгдүүлж 2024-2025 оны өвлийг давсан. Харамсалтай энэ ослоор эрдэнэт хүний амь эрсдэж улсад ихээхэн хохирол учирлаа.
Улаанбаатарчууд ирэх өвлийг дулаан давахад Засгийн газар уг асуудлыг нэг өдөр ч алдалгүй анхаарна гэдэгт итгэлтэй байна.
ДЦС III нь 128 МВт-ын хүчин чадалтай, 13 зуух, 9 турбинтэй. Төвийн эрчим хүчний системийн 13 хувийг, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 32 хувь, Улаанбаатар хотын үйлдвэрлэлийн уурын 47 хувийг хангаж ажилладаг.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн