БНСУ-ын Сөүл хотын Гванжин дүүргийн орчимд зургаадугаар сарын 5-ны өглөө 11 цаг 40 минутын үед зам тээврийн осол гарч, Монгол Улсын иргэн, 40 настай “А” саатуулагдсан байна.Тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ таван тонн даацтай том оврын автомашин жолоодож явахдаа осол гаргасан бөгөөд ослын газраас зугтжээ. Хэрэг гарсны дараа цагдаагийн газар шалгалт явуулж байх үед иргэн “А” буцаж ирэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн байна.Одоогоор Сөүл хотын цагдаагийн газар уг ослын нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж байгаа аж.