Open iToim app
Спорт | 1 мин уншина

2026 оны NBA-ийн Бүх оддын тоглолт “АНУ-ын Баг vs Дэлхийн Баг” форматаар өрсөлдөнө

2026 оны NBA-ийн Бүх оддын тоглолт “АНУ-ын Баг vs Дэлхийн Баг” форматаар өрсөлдөнө
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
NBA-ийн комиссар Адам Сильвер 2026 оны NBA Бүх оддын тоглолтыг “АНУ-ын баг vs Дэлхийн баг” форматаар зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа зарлалаа. Тус шинэ формат нь NBA-ийн улирлын гол арга хэмжээнд шинэ өнгө төрх, онцлогийг нэмж, Өвлийн олимпын шууд дамжуулалттай уялдуулах чухал алхам болох юм.
Адам Сильвер “Breakfast Ball” нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэхүү шинэ форматыг олон нийтэд танилцуулсан байна. Тэрээр “Бүх оддын тоглолттой өдөр Өвлийн олимпын шууд дамжуулалт давхцаж байгаатай холбогдуулан, бид тоглолтыг оройн бус өдрийн цагаар зохион байгуулж, олимпын арга хэмжээнүүдтэй уялдуулна” гэдгийг онцолсон байна.
NBA-ийн удирдлагууд Бүх оддын тоглолтын бүтэц, уур амьсгалыг шинэчлэхэд онцгой анхаардаг билээ. Сүүлийн жилүүдэд тэдний хэрэгжүүлсэн дөрвөн багт хувааж өрсөлдүүлдэг формат үзэгчдийн сэтгэлд хүрээгүй тул 2026 оны тоглолтын шинэ формат үзэгчдийн сонирхлыг татах зорилготойг тодотгожээ.
Одоогоор тоглолтын нарийвчилсан формат тодорхой болоогүй ч “АНУ-ын баг vs Дэлхийн баг” гэсэн үндсэн бүтэц баталгаатай хэрэгжинэ. Энэхүү тоглолт 2026 оны хоёрдугаар сарын 16-нд Лос Анжелес хотын шинэ “Intuit Dome” ордонд болох юм. Үүнтэй зэрэгцэн 2026 оны Өвлийн олимпын наадам Итали улсад хоёрдугаар сарын 6-22-ны хооронд явагдах аж.
Бэлтгэсэн:У.Содбилэг
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн