Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

“Дэлхийн байгаль орчны өдөр” өнөөдөр тохиож байна

iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 5
Жил бүрийн зургадугаар сарын 5-ыг “Дэлхийн байгаль орчны өдөр” (World Environment Day) болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
“Дэлхийн байгаль орчны өдөр” нь дэлхийн байгаль орчны асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, тэднийг эерэг өөрчлөлтөд уриалах зорилготой олон улсын өдөр юм. Анх 1972 онд Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблей баталсан байдаг. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулсаар иржээ.
Энэ жил Монгол Улс “Хуванцар бохирдлыг таслан зогсооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрийн гол зорилго нь байгаль орчныг хамгаалах талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мөн хувь хүн, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг. Уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдлын менежмент, биологийн төрөл зүйлийн хомсдол, ой модны доройтол зэрэг байгальд тулгамдаж буй томоохон асуудлуудыг хөндөж, тэдгээрт шийдэл эрэлхийлдэг дэлхийн хэмжээний чухал өдөр юм.
“Манай улсын хувьд хуванцарын хэрэглээ хүрээлэн буй орчныг бохирдуулж, олон сөрөг үр дагаврыг бий болгосоор байна. Иймээс иргэн бүр байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж хуванцарын хэрэглээгээ багасгахыг уриалж байна.
Бэлтгэсэн:У.Содбилэг
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн