Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Х.Нямбаатар: Төв цэнгэлдэхийн шинэ хиймэл зүлгийг наадмаас өмнө бөхчүүд барилдуулж туршина

Х.Нямбаатар: Төв цэнгэлдэхийн шинэ хиймэл зүлгийг наадмаас өмнө бөхчүүд барилдуулж туршина
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанаар хамгийн анхаарал татаж, маргаан дагуулсан сэдэв бол шинэ хиймэл зүлэг. Долоодугаар сарын 11-ний өдөр бороо үргэлжлэн орж, бөхчүүд зүлгэн дээр халтирч байв. Халтирснаас болж өвдөг шороодохоос гадна бэртэл, гэмтэл авсан нь ч бий. Тэгвэл энэ жилийн наадмын зүлгийг хэрхэн зохицуулах талаар хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Хотын дарга Х.Нямбаатар: Өнгөрсөн жилийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг Сүхбаатарын талбайд байршуулсан байгаа. Тухайн зүлгийг авчихъя гэхээр иргэд эндээ хэсэгтээ байх нь зүйтэй гээд байна. Монголд хиймэл зүлэг оруулж ирдэг хоёр компани л байдаг юм билээ. Иймд Баяр наадмын тухай хуульд заасны дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Энэ сарын 24, 25-ны улсын болон аймаг, цэргийн цолтой бөхчүүдийг барилдуулж туршилтын ажлууд хийгдэнэ. Бид байгалийн зүлэг болгоё гэж нэлээн олон удаа ярилцсан. Гэхдээ наадмын бэлтгэл гээд морьтой хэд давхиад л ногоон зүлэг шороогоороо эргэчихдэг. Мөн Төв цэнгэлдэх орлого олохын тулд тоглолтууд зохион байгуулдаг. Иймд амьд зүлэг яагаад ч боломжгүй гээд ажлын хэсэг дээр дэмжигдээгүй. Тиймээс хамгийн сүүлийн үеийн үнэртдэггүй, халтирдаггүй байдлаар янзалж өөрчлөх ажил ид дундаа явж байгаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн