Open iToim app
Эрүүл мэнд | 1 мин уншина

ХӨСҮТ: Улаанбурханаар өвдсөн 3 хүүхдийн биеийн байдал маш хүнд

ХӨСҮТ: Улаанбурханаар өвдсөн  3 хүүхдийн биеийн байдал маш хүнд
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
ХӨСҮТ-өөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5309, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 617, гэрээр эмчилж байгаа 1163, хавьтал болсон 36307, нас баралт 2 бүртгэгджээ. Харин өвчлөлийг хүйсээр ангилбал 55.1 хувь нь эрэгтэй, 44.9 хувь нь эмэгтэй байна. 10-14 насныхан 2338 буюу хамгийн их өвчлөөд байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурхны эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой.
Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт 8 бага насны хүүхэд улаанбурхан өвчний хүндрэл, амьсгалын замын дутагдлын байдалтай эмчлэгдэж мөн 3 хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа аж. Вакцин хийлгээгүй хүүхдүүд энэхүү өвчнийг маш хүнд тусаж байгааг онцоллоо.
ХӨСҮТ-д 0-2 насны 164 хүүхэд улаанбурхан өвчний оношоор хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Бэлтгэсэн: У.Содбилэг
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн