Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

Засгийн газар “ТЭЦ-3”-д гарсан ослын шалтгаан, үр дагаврын талаар хэлэлцэнэ

Засгийн газар “ТЭЦ-3”-д гарсан ослын шалтгаан, үр дагаврын талаар хэлэлцэнэ
Нийтэлсэн 20 минутын өмнө
Засгийн газрын ээлжит 26 р хурал эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар
  • Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл
  • Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл
  • Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  • “ТЭЦ-3” дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаварын талаар зэрэг 28 асуудал хэлэлцэхээр төлөвлжээ. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар огцорсон ч дараагийн Засгийн газрыг байгуултал ажлаа үргэлжлүүлэн хийх юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн