Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэн 8 жилийн турш Монгол Улсад хууль бусаар оршин суужээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэн 8 жилийн турш Монгол Улсад хууль бусаар оршин суужээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 4
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг хяналт шалгалтаар ирүүлж, зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тус иргэн нь БНСУ-д бусдаас онц их хэмжээний мөнгө залилсан хүндрүүлэх нөхцөлтэй эдийн засгийн гэмт хэрэгт шалгагдаж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд 2017 оноос хойш Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогдсон.
Уг иргэнийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар саатуулан шалгаж, Монгол Улсаас албадан гаргахаар ажиллаж байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн