УИХ-ын хаврын чуулган 75-аас доошгүй хоног хуралдах товтой. 126 гишүүнтэй парламентын анхны хаврын чуулган гуч хүрэхгүй хоногийн дараа завсарлана. Хаврын чуулганд хамгийн их хүлээлт үүсгээд байсан Татварын багц хуулийн төсөл УИХ-ын ч босго давахгүй намрын чуулгантай залгаж мэдэхээр нөхцөл байдал үүслээ.
Иргэн, ААНБ-аас санал авсан Татварын хуулийн төслүүдийг тун удахгүй өргөн барина гэж амласан Хамтарсан Засгийн газар огцорлоо. Иргэн, аж ахуйн нэгжийн хувьд татваруудыг бууруулж, бизнесийн таатай орчин бүрдүүлэхийг байнга шаардсан. Шинэ Ерөнхий сайд, Засгийн газраас ч мөн татвар, нийгмийн даатгалын шинэчлэлийг шаардах нь ойлгомжтой.
УИХ хаврын чуулганаар Татварын багц хуулийн төслүүд, Өрсөлдөөний тухай хуулийн төсөл, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төсөл зэрэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хуулийн төслүүдийг хэлэлцэн батална гэж байсан ч амжихгүй нөхцөл байдал руу орлоо. Наадмаас өмнө дараагийн Засгийн газрын сандал суудалтай зууралдсаар хаврын чуулганаа өндөрлүүлэх нь.