Open iToim app
Нийслэл | 1 мин уншина

Хотын өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд 321 мянган цэцэг суулгахаар төлөвлөжээ

Хотын өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд 321 мянган цэцэг суулгахаар төлөвлөжээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянга орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт хүүхдийн баярыг угтаж, төв талбайн цэцэрлэгжүүлэлтээр энэхүү ажил эхэлсэн. 
undefined
УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга (Ерөнхий дендорлогич) Н.Отгонбаяр “Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд УБЗАА-наас нийтийн эзэмшлийн байршилд үндэсний хэв шинжийг агуулсан, гурван хэмжээст цэцэгт байгууламж хийж байна. Тус байгууламжуудад Мандарваа, Хун, Хилэн зэрэг цэцгүүдийг сонгосон. Бид Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай хийж буй. Иргэн бүр ухамсартай байж, тарьсан цэцгийг хайрлаж, гамтай байхыг уриалж байна” гэв. 
undefined
Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцгээр цэцэгт байгууламж байгуулж, иргэдэд ногоон байгууламжаар дамжуулан гоо зүйн мэдрэмжийг харуулах зорилготой юм. Хийцлэлийн хувьд Мазаалай, Бөхөн, Үхэр тэрэг, Оньс, Эрхийн мэргэн, Тахь, Мөнгөн зэрэг сэдвүүдтэй цэцэгт хийцлэлийг олон улсын жишигт нийцүүлэн байгуулж байна.

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн