Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгчөөр И Жэ Мён сонгогдлоо

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгчөөр И Жэ Мён сонгогдлоо
Нийтэлсэн 9 минутын өмнө
Өмнөд Солонгосын либерал үзэлтэн И Жэ Мён ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, БНСУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Түүнийг зургаан сарын өмнө ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын цэргийн хууль тогтоомжийг эсэргүүцэн армийн хаалттай бүсийг нууцаар давж саналаа өгснөөс яг зургаан сарын дараа энэ үйл явдал тохиож байна. Юн Сук Ёлын цэргийн дэглэм, түүний нам болох Ард Түмний Хүч Намын алдаанаас болж олон нийт хүчтэй эсэргүүцэл үзүүлж, парламент Юныг огцруулан Үндсэн хуулийн шүүх түүний бүрэн эрхийг нь хассан билээ.
Сонгогчдын ирц 80 хувьд хүрсэн нь 1997 оноос хойших ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн өндөр үзүүлэлт байв. Өмнөд Солонгосын 44 сая сонгогчийн 35 гаруй сая нь саналаа өгсөн гэсэн үг.
Саналын 99 хувийг тоолсны дараа Ардчилсан Намын И Жэ Мён 49.3 хувь, Ард Түмний Хүч Намын Ким Мүн Сү 41.3 хувьтай байсан бөгөөд Ким ялагдлаа хүлээн зөвшөөрч, И Жэ Мёнд баяр хүргэв.
Сонгуулийн санал хураалт дууссаны дараа И Жэ Мён дэмжигчдэдээ хандан “Би энэ албан тушаалын үүргийг нэр төртэй биелүүлж, улсынхаа эв нэгдлийг хангаж ажиллана. Бид хамтын хүчээр энэ түр зуурын хүндрэлийг даван туулж чадна” хэмээн хэлжээ.
undefined
Тэрээр мөн эдийн засгаа сэргээж, цөмийн зэвсэгтэй Хойд Солонгостой яриа хэлэлцээр болон хүчний хосолсон бодлогоор энх тайвныг эрэлхийлнэ хэмээн амласан байна.
Хүүхэд ахуйдаа хөдөлмөр эрхэлж, хүний эрхийн өмгөөлөгч, цар тахлын үед нэрд гарсан амбан захирагч хүртэл явсан замналтай тэрээр өмнөх сонгуульд Юн Сук Ёлд маш бага зөрүүтэй ялагдаж байсан нь түүнийг үндэсний хэмжээнд танигдсан улс төрч болгосон юм.
61 настай И Жэ Мён одоо улс төрийн хуваагдлыг намжаах, эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулах, мөн Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаатай тариф, АНУ-ын цэргийн зардлын асуудлаар хэлэлцэх хүнд даалгавартай тулгарч байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн