87 хувь нь санал хураалтыг нээлттэй явагдах ёстой гэж үзэж байгаа бол сонгогчдын 11 хувь нь санал хураалтыг хаалттай явуулахыг дэмжсэн байна. 74 хувь нь Ерөнхийлөгчийг ганцхан бүрэн эрхийн хугацаанд 6 жилээр сонгогдох ёстой гэж үзэж байгаа бол 20 хувь нь хоёр дахь бүрэн эрхийг дэмжиж байна. 54 хувь нь одоогийн Ерөнхий сайдын дор парламентын тогтолцоог дэмжиж, 32 хувь нь одоогийн Ерөнхийлөгчийн дор ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байна. Ерөнхий байдлаар авч үзвэл, 52 хувь нь Монгол Улсад парламентын ардчилалыг дэмжсэн хэвээр байгаа бол, 41 хувь нь ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зүйтэй гэж үзжээ. 51 хувь нь одоогийн Ерөнхий сайд болон хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэхийг дэмжиж, 38 хувь нь Ерөнхийлөгчийн томилсон шинэ Ерөнхий сайд тэргүүтэй зөвхөн МАН-с бүрдсэн Засгийн газрыг илүүд үзэж байна. 67 хувь нь Хамтарсан Засгийн газрыг, харин 26 хувь нь МАН-ыг дангаар Засгийн эрх барихыг дэмжиж байна.