Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд оролцож байр сууриа илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд оролцож байр сууриа илэрхийлнэ
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 2
УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн асуултад хариулт өгч дууслаа. 32 гишүүн үг хэлсний дараа санал хураалт явуулна.
Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байр сууриа илэрхийлэхээр болжээ. Энэ талаар Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр цахим хуудастаа "Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож өөрийн байр сууриа илэрхийлэх гэж байна" гэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "танхим дотроос энэ асуудал үүссэн. Ерөнхийлөгчийн дэмжлэггүй болсон. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох ёстой. Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих асуудал хөндөгдөх магадлалтай" гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн