Open iToim app
Факт | 2 мин уншина

НЦУГ: “Зуны зугаа” тоглолтын үеэр 10 хутга, зодооны хэрэгслүүд хурааж авсан

НЦУГ: “Зуны зугаа” тоглолтын үеэр 10 хутга, зодооны хэрэгслүүд хурааж авсан
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 2
"Реппер 113"-ын "Зуны зугаа" шоу тоглолт тавдугаар сарын 31-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. Тэгвэл тус тоглолтын үеэр зодоон болж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар болон өнгөрсөн амралтын өдөр гарсан зарим гэмт хэргийн шалгалтыг явцыг Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээллээ.
НЦУГ: “Зуны зугаа 113” тоглолтын үеэр бусдын биед халдсан, танхайрсан гэх 35  дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тухайн тоглолт зохион байгуулагч болон үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр Цагдаагийн байгууллагаас холбогдох хууль тогтоомжийн дагуу албан шаардлагыг хүргүүлж ажилласан. Түүнчлэн, Цагдаагийн байгууллагын 140 албан хаагч хяналт тавьсан. Хяналтын явцад 10 хутга, 2 зодооны хэрэгсэл хурааж авсан байна. Мөн алдсан буюу гээгдсэн 18 эд зүйл хүлээлгэж өгсөн. Асран хамгаалагч болон тухайн орчинд төөрсөн байдалтай насанд хүрээгүй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нийт 22 иргэнийг олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Тус тоглолтын үеэр эрүүл мэндэд хохирол учруулсан гурван хэргийг шалгаж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Гэмтсэн гурван иргэний биеийн байдал одоогийн байдлаар хэвийн, эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авсан байна. 
Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт  зургаадугаар сарын 1-ний үүрээр буюу 5 цагийн орчимд насанд хүрээгүй иргэн тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргаснаар 4 хүүхэд гэмтэж, 3 хүүхэд амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Гэмтсэн 4 хүүхэд эмнэлгийн байгууллагын тусламж авсан бөгөөд одоогоор хяналтад байгаа. Урин дулаан цагтай холбоотойгоор зам тээврийн осол нэмэгдэх хандлага жилийн жилд байдаг. Ослын гол шалтгаан нь дүрмээ баримтлаагүй, хурд хэтрүүлснээс дийлэнх тохиолдолд гардаг. Иймээс жолооч нарыг хурд хэтрүүлэхгүй, хариуцлагатай зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн