"Реппер 113"-ын "Зуны зугаа" шоу тоглолт өчигдөр буюу тавдугаар сарын 31-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. Тэгвэл тус тоглолтын үеэр зодоон болж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Түүнчлэн, тоглолын үеэр үзэгчдийг үл таних этгээд хутгалж гэмтээсэн талаар мэдээлэл цахим орчинд тархав.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Гуяныхаа ард хутгалуулсан гэх мэдээлэл шөнийн 03:30 цагийн үед бүртгэгдсэн. Тухайн дуудлага мэдээллийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс шалгаж байгаа. Мөн тус тоглолтын үеэр бусдын биед халдсан, танхайрсан гэх 35 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн" гэлээ.