Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Baikal-Daily: ОХУ Монголоос төмс авна

Baikal-Daily: ОХУ Монголоос төмс авна
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 30
Төмсний хомсдол, үнийн огцом өсөлттэй нүүр тулсан ОХУ анх удаа Монголоос “хоёр дахь талх” гэгддэг төмс худалдан авч эхэлсэн талаар "Baikal-Daily" мэдээлжээ.
Дөрөв болон тавдугаар сард Буриад Монголоос 4000 гаруй тонн төмс импортолсон байна. Россельхозцентрийн орон нутгийн салбарын захирал Намжил Мардваев Буриадад 300 гаруй жил төмс тариалж байсан бол Монголд 1960-аад оноос, тэр тусмаа 2000-аад оноос эрчимтэй тариалж эхэлсэн. Монголчууд олон зууны турш биднээс бүх төмсөө зөөж ирсэн. Харин одоо хөрш улсын төмс тариалалт Оростой харьцуулахад арай өөр түвшинд хүрээд байна. "Саяхнаас төмс тариалж эхэлсэн Монгол Улс одоо бидэнд төмс зарж байна” гэдгийг Россельхозцентрийн захирал онцолжээ.
Эх сурвалж: https://short-link.me/-imw
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн