АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Харвардын их сургууль гадаад оюутны элсэлтийн тоог нийт суралцаж буй оюутны 15 хувьтай тэнцэх байдлаар хязгаарлах ёстой гэж мэдэгджээ. Тэрбээр тавдугаар сарын 28-нд Цагаан ордонд “Харвардын сургуульд суралцах гадаад оюутны тоо 31 хувь биш дээд тал нь 15 хувь байх ёстой гэж би бодож байна” хэмээсэн байна.
Трампын засаг захиргаа Харвардын их сургуулийн судалгааны санхүүжилтийн 2.6 тэрбум ам.долларыг (3.4 тэрбум сингапур доллар) царцаагаад буй. Тэрбээр мөн олон талт байдал, тэгш байдал, оролцооны хөтөлбөрүүдийн эсрэг кампанит ажил явуулж байгаа юм.
Харвардын их сургууль санхүүжилтийг танасантай холбогдуулан засгийн газрыг шүүхэд өгсөн юм. Харвардад бараг 6800 оюутан буюу нийт оюутны 27 хувь нь гадаад оюутан байгаа нь 2006 онд 20 орчим хувь байснаас өссөн үзүүлэлт юм. Харвардын их сургуулийн оюутны хотхонд 10 мянга гаруй гадаад оюутан байдаг бөгөөд үүнд дипломын бус хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд болон бусад хүмүүс болон тэдний хамааралтай хүмүүс байдаг аж. Трампын засаг захиргаа мөн их сургуультай байгуулсан бүх гэрээг цуцлахаар төлөвлөж байгаа аж.