Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Intellinews: Төв Азийн орнууд чухал ашигт малтмалын дэлхийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад бэлэн байна

Intellinews: Төв Азийн орнууд чухал ашигт малтмалын дэлхийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад бэлэн байна
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 30
Олон улсын эрчим хүчний агентлагаас (IEA) гаргасан тайланд дурдсанаар, дэлхийн хэмжээнд чухал ач холбогдолтой ашигт малтмал, газрын ховор элементийн эрэлт огцом нэмэгдэж эхэлжээ. Хятад улс газрын ховор элементийн олборлолт, боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг бол  Казахстан улс ураны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг, Узбекистан уран, зэс, газрын ховор элементийн экспортоо нэмэгдүүлж байна. ОУЭА-ийн дэлхийн чухал ашигт малтмалын 2025 оны хэтийн төлөвт өнгөрсөн онд литийн дэлхийн эрэлт өмнөх жилийнхээс 30 хувиар өссөн гэж тэмдэглэжээ. Кобальт, никель, газрын ховор элемент зэрэг цахилгаан тээврийн хэрэгсэл (EV), батерей, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагддаг бусад ашигт малтмалын эрэлтийн өсөлт мөн ажиглагдаж байгаа аж. АНУ Узбекистантай чухал ашигт малтмалын гэрээ байгуулсан талаараа мэдэгдсэн ч хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Дөрөвдүгээр сард Астанагийн газрын ховор элементийн томоохон ордуудыг илрүүлсэн тухай мэдэгдсэн. Ингэснээр Казахстан ирэх жилүүдэд орлогоо мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжтой юм. ОУЭА-ийн мэдээлснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улс эрэлтийн өсөлтөд хамгийн том хувь нэмэр оруулжээ. Үүний зэрэгцээ Бээжин бол газрын ховор элементийн хамгийн том нийлүүлэгч юм. Уг тайланд Хятад улс стратегийн ач холбогдол бүхий 20 ашигт малтмалын 19-ийг нь боловсруулдаг талаар  тайланд дурджээ. Технологи хөгжихийн хэрээр Хятад газрын ховор элементийн зах зээлд ноёрхох нь дэлхийн эдийн засагт хүндрэлтэй үр дагаварт хүргэж болзошгүй гэж ОУЭА-ийн тайланд дурджээ. Хятад улс нь литийн төмрийн фосфатын батерейнд зайлшгүй шаардлагатай дэлхийн цэвэршүүлсэн фосфорын хүчлийн 75 хувийг, манганы болон натрийн ион батерейны химийн үйлдвэрлэлийн гол орц болох өндөр цэвэршилттэй манганы сульфатын 95 хувийг үйлдвэрлэдэг байна.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн