Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Дэлхийн ямар улсын удирдагчид Харвардад суралцсан бэ

Дэлхийн ямар улсын удирдагчид Харвардад суралцсан бэ
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 29
Зургийн эх сурвалж: The Times Of India
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Харвардын их сургуулийн гадаад оюутнууд элсүүлэхийг хориглож, одоо байгаа гадаад оюутнуудыг өөр сургуульд шилжүүлэхийг албадсан. Тэгвэл тус улсад суралцаж байсан дэлхийн удирдагчдыг Ройтерс онцолжээ.
Харвардад суралцаж байсан дэлхийн удирдагчид
  • Пьер Эллиотт Трюдо, 1968–1979, 1980–1984 онд Канадын Ерөнхий сайдаар ажиллаж байсан.
- Улс төр, эдийн засгийн магистрын зэрэгтэй
  • Марк Карни, 2025 оноос хойш Канадын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа.
-Эдийн засаг, бакалаврын зэрэгтэй
  • Себастьян Пиньера Эченике, 2010–2014, 2018–2022 онд Чили улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
-Эдийн засгийн магистр, доктор
  • Хуан Мануэль Сантос, 2010–2018 онд Колумбын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
- Төрийн удирдлагын магистр
  • Алваро Урибе Велес, 2002–2010 онд Колумбын Ерөнхийлөгч байсан.
-Төрийн удирдлагын курс
  • Эдвард Сига, 1980-1989 онд Ямайкийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан.
-Нийгмийн шинжлэх ухаан, бакалавр зэрэгтэй
  • Карлос Салинас де Гортари, 1988–1994 онд Мексикийн Ерөнхийлөгчөөр ажилласан.
- Төрийн удирдлагын магистрын зэрэгтэй, Улс төр эдийн засгийн доктор
  • Фелипе Калдерон Хиножоса, 2006-2012 онд Мексикийн Ерөнхийлөгч байсан.
-Төрийн удирдлагийн магистрын зэрэгтэй
  • Тшеринг Тобгай, 2024 оны нэгдүгээр сараас хойш Бутаны Ерөнхий сайдаар ажиллаж байна.
 -Төрийн удирдлага, магистрын зэрэгтэй
  • Шимон Перес, 1984-1986, 1995-1996 онд Израилийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан.  Ахисан түвшний менежментийн курс
  •  Бенжамин Нетаньяху, 1996-1999, 2009-2021 онд Израилийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан.
-Улс төрийн шинжлэх ухаан
  • Жафар Хассан, 2024 оноос хойш Иорданы Ерөнхий сайдаар ажиллаж байна.
-Төрийн удирдлага, магистрын зэрэгтэй
  • 2009-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Цахиагийн Элбэгдорж
    -Төрийн удирдлагын магистр
  • 2021 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж буй Л.Оюун-Эрдэнэ
 -Төрийн бодлого, магистр
  • Ли Хсиен Лун, 2004-2024 онд Сингапурын Ерөнхий сайдаар ажиллаж байсан.
-Төрийн удирдлагын магистрын зэрэгтэй
  • 2008-2016 онд Тайваний ерөнхийлөгч Ма Инжю: Хууль зүй, доктор
  • Лай Чинг-тэ, 2024 оны нэгдүгээр сараас хойш Тайванийн Ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Нийгмийн эрүүл мэнд, магистрын зэрэгтэй
  • Кириакос Мицотакис, 2019 оны долоодугаар сараас хойш Грекийн Ерөнхий сайд.
 -Бизнесийн удирдлага, магистрын зэрэгтэй
  • Мэри Робинсон, 1990-1997 онд Ирландын Ерөнхийлөгч:
-Хууль зүй, магистрын зэрэгтэй
  • Майя Санду, 2020 оноос хойш Молдавын Ерөнхийлөгч
-Төрийн удирдлага, магистрын зэрэгтэй
Эх сурвалж: Reuters.com
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн