Open iToim app
Парламент | 1 мин уншина

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчдыг "парламентдаа итгэ" гэжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчдыг "парламентдаа итгэ" гэжээ
Нийтэлсэн 7 минутын өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Огцрох амархан" жагсаалын төлөөллийг өнөөдөр 16:30 цагт хүлээн авч уулзсан. Уулзалтад УИХ-ын даргаас гадна УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ болон парламентад суудалтай 5 намын төлөөлөл оролцжээ.
УИХ-ын дарга уулзалтын үеэр жагсагчдыг "парламентдаа итгэ" гэжээ. Жагсаал зохион байгуулах багийн гишүүн М.Энхбадрал "УИХ-ын дарга парламентын институтдаа итгэ гэсэн байр суурийг илэрхийлж байна. Ирэх даваа гаригт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, пүрэв гаригт нэгдсэн чуулганаар хэлэлцүүлнэ гэсэн. "Хэлэлцүүлгийг хумьсан байдлаар бус гишүүд бүхэн асуулт асуух боломжтой горимоор явуулна. Парламент өөрсдийн ажилладаг зарчмаа бариад энэ асуудлыг шийдэж чадна" гэсэн. Бид уулзлат үр дүнтэй болсон гэж бодож байна Ямар ч байсан парламентад суудалтай нам, эвслийн байр суурийг сонслоо. УИХ процессынхоо дагуу шийднэ гэж байгаа учраас бид Ерөнхий сайдад хариуцлага тооцож чадах юм байна гэж бодлоо" гэв.
16 хоног Ерөнхий сайдыг орлогоо нотолж, огцрохыг шаардаж залуучууд жагсаж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Тиймээс ирэх 7 хоногт парламент Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн итгэл хүлээлгэх тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэр гаргана. УИХ-ын нийт гишүүдийн олонх буюу 64-өөс дээш гишүүн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэнэ гэсэн шийдвэр гаргавал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохгүй. Харин итгэл хүлээлгэх тогтоолын төслийг нийт гишүүдийн олонх дэмжихгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорно.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн