Open iToim app
Парламент | 2 мин уншина

Б.Энхбаяр: УИХ гурван асуултад нэг хариу өгөх нөхцөл үүслээ

Б.Энхбаяр: УИХ гурван асуултад нэг хариу өгөх нөхцөл үүслээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 12 цагийн өмнө
Засгийн газар өчигдөр Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар болсон. Ингээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд тогтоолын төслөө илгээсэн бөгөөд даваа гаригаас хэлэлцэж эхэлнэ гэдгийг байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэлсэн. Тэгвэл дээрх тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа санал өгөхөд хүндрэлтэй гэжээ.
Тэрээр "Энэ асуудал нь Үндсэн хуулийн холбогдох заалт анх удаа амилах гэж байгаа гэх утгаар өөр хоорондоо шууд холбогдох юм шиг мөртлөө санал өгөхөд хүндрэл үүсгэсэн ГУРВАН үндсэн асуултыг УИХ-ын(гишүүдийн) өмнө тавьж жонхууруулсан байна.
Нэг. УИХ-аас нэгэнт баталсан Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ дэмжиж байна уу? гэх асуулт. Тодруулбал, баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний реформ, бүсчилсэн хөгжилийг дэмжиж байна уу гэх асуулт. Дээрх асуудлыг парламентад суудалтай бүх улс төрийн нам, гишүүд дэмжсээр ирсэн байх бөгөөд дэмжихгүй унагаж байсан нам, бүлэг байхгүй байна.
Хоёр. “Хамтарсан Засгийн газар”-ын бодлогыг дэмжиж байна уу гэх асуулт. Үндсэн хуульд “хамтарсан Засгийн газар” гэх нэршил, ойлголт байхгүй байх бөгөөд УИХ-д олонхийн суудал авсан Ерөнхий сайдын байгуулсан “Монгол улсын Засгийн газар” гэх нэг л ойлголт байна. Энэхүү асуудал нь парламентын олонхийг бүрдүүлэгч намын төлөөллийн дээд байгууллагын шийдвэрийг намын дарга нь өөрөө хэрэгжүүлэх үү үгүй юу гэдэг улс төрийн асуудлыг үүсгэж байна.
Гурав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өөрт нь УИХ итгэл үзүүлэх эсэх асуулт. Энэ бол Ерөнхий сайдын Үндсэн хуульд заасан хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхийн асуудал мөн.
Ийм ГУРВАН асуултанд УИХ НЭГ хариултаар хариу өгөх улс төр, эрх зүйн нөхцөл байдал үүсэв" гэв.
undefined
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн