Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх; Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5-д заасан төлбөрөө барагдуулсан байх; Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийг болон торгох шийтгэлийг барагдуулсан байх; Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1 дэх хэсгийн дагуу даатгуулсан байх; Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх; Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх; Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх; Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх.
Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар нь; Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нь бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө байх; Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн он буюу хамгийн сүүлд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл өмнө нь байх; Зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх; Шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сар улсын дугаар авч чадаагүй жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх зэрэг юм. Хүрд, насжилт, хөдөлгүүр гэхчлэн шалгуурыг харгалзаж 100 хүртэлх оноогоор дүгнэгдэх бөгөөд нэг иргэн цахим бүртгэлээр нэг л удаа хүсэлт гаргах боломжтой юм байна.