Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

АНУ гадаад орнууд дахь төлөөлөгчийн газрууддаа оюутны визний цаг товлохыг хоригложээ

АНУ гадаад орнууд дахь төлөөлөгчийн газрууддаа оюутны визний цаг товлохыг хоригложээ
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 29
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадад суугаа төлөөлөгчийн газрууддаа оюутны болон солилцооны виз мэдүүлэгчдийн визний ярилцлагыг товлохоо зогсоохыг үүрэг болгосон талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хор хүргэх, еврейн эсрэг буюу антисемитизмийн үзлийг түгээн дэлгэрүүлж болзошгүй гэсэн шалтгаанаар АНУ-ын их сургуулиуд гадаад оюутан элсүүлэхийг хязгаарлах хүчин чармайлт гаргаж буй.
Харвардын их сургуулийн оюутнууд, профессорууд зэрэг хэдэн зуун жагсагчид тавдугаар сарын 27-нд Харвардын оюутны хотхонд гадаад оюутнуудыг дэмжиж, Трампын засаг захиргаа их сургуулийн санхүүжилтийг таслах оролдлогыг эсэргүүцэж жагссаар байна. АНУ-д дээд боловсрол эзэмшиж буй 19 сая хүний 5.9 хувь гадаад оюутнууд байна. 2023-2024 оны хичээлийн жилд 1.1 сая гаруй гадаад оюутан АНУ-д ирснээс дийлэнх нь энэтхэг, хятадын оюутан байжээ.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн