Эрдэмтэд урьд нь тодорхойгүй байсан дархлааны эсүүд нь харшилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг олж тогтоожээ. Судалгааны үр дүнд бага насны хүүхдийн дархлаа хэрхэн хөгждөг, хотын хүүхдүүд яагаад хөдөөгийн хүүхдүүдээс илүү харшилд өртөмтгий байдаг талаар судалсан байна.
Рочестерийн анагаах ухааны төвийн (URMC) Хүүхдийн эмчилгээний тэнхимийн судлаачид тодорхой молекул шинж чанартай Th2 эс гэгддэг Т эсийн өвөрмөц дэд популяцийг илрүүлжээ. Судалгаанд хотын нярай хүүхдүүдийн цусны дээжийг хөдөө амьдардаг нярай хүүхдүүдийн цусны дээжтэй харьцуулсан байна.
Хотын нярайд Th2 эсийн түвшин өндөр байхад хөдөө орон нутгийн нярайд дархлааны системийг тэнцвэртэй байлгаж, харшлын урвал үүсэх магадлалыг бууруулдаг зохицуулалтын Т эсүүд илүү байгааг судлаачид тогтоожээ. Бичил биетээр баялаг хөдөө орон нутгийн орчин нь илүү тэсвэртэй дархлааны тогтолцоог хөгжүүлэхэд тусалдаг гэдгийг судлаачид онцолжээ.