Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

ЗГ-ын хуралдаан: Хамтарсан Засгийн газар байх эсэхийг УИХ-аар шийдүүлэхийг дэмжлээ

ЗГ-ын хуралдаан: Хамтарсан Засгийн газар байх эсэхийг УИХ-аар шийдүүлэхийг дэмжлээ
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Засгийн газрын хуралдаанаар нийт 32 асуудал хэлэлцэж байгаа бөгөөд дөнгөж сая Хамтарсан Засгийн газар байх эсэхийг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх асуудлаар санал хураалгахад танхимын гишүүд 100 хувь дэмжсэн байна. Иймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Хамтарсан Засгийн газар байх эсэх асуудлыг УИХ-аар санал хурааж шийдвэрлэж өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж өргөн барихаар болжээ.
Тавдугаар сар 22-нд болсон МАН-ын Бага хурлаас "Гэрээгээ зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлж ажилла" гэдэг улс төрийн шийдвэр гарсан.
Харин Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд "Хамтарсан Засгийн газарт багтсан МАН, АН, ХҮН нам гэрээ байгуулсан. МАН-ын Бага хурал бол зөвхөн намын төлөөллийн төв байгууллага. Ерөнхий сайдыг УИХ-аар томилсон. Мөн танхимын гишүүдээ Ерөнхий сайд өөрөө бүрдүүлж, УИХ-аар томилуулсан. Тиймээс Хамтарсан Засгийн газар байх эсэх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх нь зөв" гэсэн агуулгыг илэрхийлж, ийм утгатай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих аж.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн