UBCab Holding-ийн уламжлалт “UBCab Family” арга хэмжээ 2025 оны тавдугаар сарын 24-ний Бямба гарагт UBCab төв оффисын гаднах талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн өдөрлөг нь жолооч нар болон тэдний гэр бүлийг хамарсан, бүтээлч, оролцоог дэмжсэн арга хэмжээ болж өндөрлөв.