Энхтайваны өргөн чөлөөний авто замыг 2007 оноос засаж, шинэчлээгүй. Иймээс энэ онд хэсэгчлэн хааж, шинэчилж байна. Ингэхдээ полимер битум материалыг ашиглаж буй. Учир нь хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн автобусны буудал, гэрлэн дохионы ойролцоо уулзвар хэсгүүдэд дугуйн мөрний ховил тогтмол үүсдэг. Харин полимер битум материалыг ашигласнаар агаарын температур 60 хэм хүртэл халсан ч авто замд дугуйн мөрний ховил үүсэхгүй гэдгийг НЗХГ-ын дарга Б.Одбаяр хэллээ.